Өвөлд бэлэн үү

Иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэн 2022-2023 оны өвөлдөө бэлдэж хайртай дотны хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
-
МNS 5216:2016 стандартын шаардлага хангасан халаалтын зуух хэрэглэх;
-
Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, битүүмж алдагдсан бол засварлах;
-
Яндангаа хөөлөх;
-
Яндангийн диаметр 10 см-ээс их, өндөр нь гэрийн тооно буюу барилгын дээврээс дээш 70см-ээс өндөр байх;
-
Янданруу ус орохоос сэргийлж малгай хийх;
-
Зуухны холбох хэсэг нь яндангийн таталтад нөлөөлөхөөргүй утаа чөлөөтэй урсаж байх нөхцлийг хангасан эсэхийг шалгах;
-
Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, зай хураагуур дууссан бол сольж хэвийн ажиллагааг хангах;
-
Яндангийн хаалтыг хаахгүй байх;
-
Гэр, байшингаа дулаалж хайртай гэр бүлийнхээ хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаална уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ