Тайваньд газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 79 хүн гэмтжээ

Ням гарагт Тайваньд хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 79 хүн гэмтжээ. Байгалийн гамшгийн улмаас гүүр, зам, барилга, дэд бүтэц эвдэрсэн гэж SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Юйли суурин дахь гурван давхар байр нурсаны улмаас нэг давхарт байх дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүс гээд нийт дөрвөн хүн нурангад дарагджээ. Тэднээс гурав нь амьд мэнд гарч чадсан бол нэг нь амиа алдсан байна.
Мөн газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн галт тэрэг замаасаа гарчээ. Зарим бүс нутагт чулуу нурж, хөрсний нуранга үүссэн тул олон зуун жуулчныг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас зарим сууринд цахилгаан эрчим хүч тасарж, 72 сургуулийн барилгад хохирол учиржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ