Британи ирэх онд Украин руу 2,3 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж илгээнэ

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр үг хэлэх үеэрээ ирэх 2023 онд Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар мэдэгдэнэ гэж Financial Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 онд Их Британи 2,3 тэрбум фунт стерлингээс багагүй хэмжээний цэргийн тусламжийг Украинд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Есдүгээр сарын 19-ний өдөр болсон хатан хаан II Элизабетийг оршуулах ёслолын үеэр хатагтай Трасс дэлхийн олон орны төрийн тэргүүнтэй уулзсан бөгөөд ерөнхий сайдын суудалд очсоноосоо хойших анхны гадаад айлчлалаа Нью-Йоркод хийх үеэрээ Украинд үзүүлэх дэмжлэгийн талаар дэлхий нийтэд зарлахаар төлөвлөж байгаа гэж Financial Times мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ