Японд хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтжээ

img

Японд "Нанмадол" хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар NHK агентлаг мэдээлжээ. Миязаки мужид хөрсний нуранга болж байшин нь сүйдсэний улмаас нэгэн эр нурангад даруулж амиа алдсан бол өөр нэг хүнийг живсэн машинд амиа алдсан байхыг, олсон гэнэ. Түүнчлэн Хирошима мужид нэг хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. 

 

Байгалийн гамшгийн улмаас 350 мянган байр цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Мягмар гарагийн өглөөнөөс "Синкансэн" хурдны галт тэрэг хэвийн горимоор ажиллаж эхэлсэн ч байгалийн гамшитай холбоотойгоор бага хурдаар явж байгаа тул цагийн хуваариас саатаж болзошгүйг иргэдэд анхааруулжээ.

 

Хар салхины улмаас Japan Airlines  компани мягмар гарагийн 43  чиглэлийн нислэг, All Nippon Airways компани 30 нислэгээ цуцалсан байна. Бусад агаарын тээврийн компаниуд ч Ксюо, Кансай чиглэлийн нислэгүүдээ цуцалжээ. Цаг уурчдын мэдээлснээр, мягмар гарагт хар салхины эрч суларна. Гэхдээ лхагва гарагийн өглөө гэхэд Японы төв болон дорнод хэсгийг дайрч, 120 мм хүртэлх тунадас орно гэж цаг уурчид анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-20
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-20