H&M Орос дахь 20 дэлгүүрээ хаана

H&M компани энэ оны 10 дугаар сард багтаан Сибирь, Алс Дорнод дахь 20 худалдааны цэгээ хаахаар болжээ. Энэ талаар арилжааны үл хөдлөхийн зах зээлийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр "Ъ" агентлаг мэдээлсэн байна.
Түүнчлэн Оросын төв хэсгийн жижиг хотууд дахь орлого багатай дэлгүүрүүдээ ч хаах гэнэ. Орлого багатай дэлгүүрүүдийг хаахаас эхлээд бизнесээ аажмаар хаана, худалдааны төвүүдийн түрээсийг солих хүртэл нэг жилийн хугацаа шаардагдана гэж эх сурвалж мэдээлжээ. Харин энэ мэдээлэлд H&М ямар нэг тайлбар өгөөгүй байна.
ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн өдүүлсний улмаас барууны орнуудын хоригт орсноор тээвэрлэлт, логистикийн үйлчилгээнд хүндрэл учирсан, түүнчлэн дайн өдүүлэгч улс оронд бизнес эрхлэхгүй зэрэг шалтгаанаар дэлхийн брэндүүд Оросын зах зээлээс ээлж дараалан гарсан юм. Тэдний нэг нь H&M компани гэсэн мэдээлэл гарч байсан ч энэ компани саяхныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ