Фумио Кишида: БНАСАУ-ын тэргүүнтэй болзол тавихгүйгээр уулзахад бэлэн

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай урьдчилсан нөхцөл тавихгүйгнээр уулзахад бэлэн гэнэ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ мэдэгдсэнийг Reuters дамжуулсан байна.
"Төрийн тэргүүн Ким Жон Унтай урьдчилсан болзол тавихгүйгээр уулзахаар шийдсэн. Ийнхүү уулзах нэг ч боломжийг алдахгүй" хэмээн Кисида НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд үг хэлэхдээ онцолжээ. Түүнчлэн "хүмүүсийг хулгайлсан, цөмийн болон пуужингийн асуудлууд, өнгөрсөн үеийн эмгэнэлт явдал зэрэг тааламжгүй бүхий л асуудлуудыг олон талаар шийдэх замаар" Хойд Солонгостой харилцаагаа хэвийн болгохоор Япон чармайж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган есдүгээр сарын 13-нд нээгдсэн. Есдүгээр сарын 20-26-ны хооронд НҮБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар оролцсон өндөр төвүний долоо хоног болох юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ