Египетийн экологийн идэвхтнүүд хуванцар хаягдлаар пирамид барьжээ

Египетийн Гиза хотод экологийн идэвхтнүүд Нил мөрнөөс цуглуулсан хуванцар хаягдлаараа пирамид бүтээжээ. Энэ талаар "Мир 24" мэдээлсэн байна.
Байгаль орчин тэр дундаа гол мөрөн хэрхэн бохирдож байгааг олон нийтэд харуулж, сэрэмжлүүлэх үүднээс хуванцар хаягдлаас бүтэх пирамидыг голын эрэг дээр босгосон байна. "Хогон цац суварга"-ыг бүтээхэд 400 мянга гаруй хуванцар сав орсон бөгөөд 7,5 тонн жинтэй болжээ.
Экологийн идэвхтнүүд ийнхүү хогоор суварга босгосон нь гол мөрний бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж. Нил мөрнийг цэвэрлэхэд сайн дурынхан оролцсон бөгөөд цаашдаа нутгийн загасчдыг ч энэ ажилд татан оролцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ