ОРТ-ын хөтлөгч төрийн бүх шагналаасаа татгалзжээ
2022-09-22

Украинд дайн эхэлсний дараа Первый канал (өмнө нь ОРТ нэртэй байсан Оросын холбооны телевизийн суваг) телевизээс халагдаж байсан хөтлөгч Жанна Агалакова өөрт нь олгосон төрийн бүх шагналаас татгалзаж байгаагаа Фейсбүүк хуудсандаа бичжээ. 

 

Тэрбээр энэ үгээ батлан Найрамдлын одон, "Эх орны өмнө байгуулсан гавьяаны одон" II зэргийн медалийн зураг, "Ноён Ерөнхийлөгч өө, таны удирдлага улс орныг ангал руу хөтлөж байна. Таны шагнал хэрэггүй гэж би үзэж байна. Жанна Агалакова" хэмээн бичсэн зурвасны зургийн хамт нийтэлсэн байна. 

 

Тэрбээр шагналаа зурвасын хамт илгээмж болгон баглаад, "Москва.Кремль. Путинд" хэмээн хаяглан илгээхэд бэлэн болсон хэмээжээ. Жанна Агалакова 1999 оноос Первый канал сувагт ажиллаж эхэлсэн. 2005 оноос Парис дахь тусгай сурвалжлагчаар ажилалж байгаад 2022 оны гуравдугаар сард ажлаасаа гарах болсноо мэдэгдэж байв. Тухайн үед сэтгүүлчдэд "ажлаас гарах шалтгаан тодорхой гэж бодож байна" хэмээн мэдэгдэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-23
Zorigtoi uzel bodoldoo unench busgui bna.
2022-09-22
Туул:
Бусдын газар нутагт шунаж өөрийн болон өрөөлийн залуусыг алаад байж болж байгаа юм уу, Путин ах аа. Ах та өөрөө үхвэл яасан юм бэ?
2022-09-22