АНУ Путинийг хариуцлагад татахыг уриалав

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал гаргаснаар өнөөгийн дайн эхэлсэн. Анхандаа Донбасс орчмын иргэдийг хамгаалах удаа дараагийн хүсэлтийн дагуу "энгийн иргэдийг хөнөөж байгаа Украины үндсэрхэг үзэлтнүүдийг устгах, цэрэггүйжүүлэх" зорилгоор гагцхүү цэргийн объектуудад цохилт өгнө, Украины энгийн иргэд айх хэрэггүй гэж зарлаж байсан ч түрэмгийлэл эхэлсэн эхний өдрөөс л суурин газруудын дээрээс цохилт өгч, хүмүүс амиа алдаж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Түүнчлэн Оросын цэргүүд Украины нутаг дээр байлдах үеэрээ дээрэм тонуул, хүчирхийлэл үйлдэж, дайны гэмт хэрэг үйлдэж байгааг олон улсын байгууллагууд удаа дараа мэдэгдэж, холбогдох баримтуудыг цуглуулан Оросын эсрэг Гаагийн шүүх хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Үүний зэрэгцээ Нюрнбергийн шүүхий зарчмаар олон улсын шүүх байгуулж, Оросыг дайны гэмт хэргийнх нь төлөө шүүх санаачилгыг улс орнууд гаргасаар байна. 

 

Энэ удаад АНУ-ын Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украины эсрэг түрэмгий дайн өдөөснийх нь төлөө хариуцлагад татахыг уриалсан талаар DW агентлаг мэдээллээ. 

 

"Бидний нүдэн дээр олон улсын эмх журам зөрчигдөж байна. Бид Путинийг хариуцлагаас зугтаалгаж болохгүй" хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ню-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Америкийн эзлэн түрэмгийлэгч Солийтой новшнууд эхлээд өөрсдийгөө шүүлэгчих ямарч гэмгүй энгийн иргэдийг бөмбөгдөж , Япон улсад атомийн бөмбөг хаяж , витнамийн иргэдийг олон жил алж хүчирхийлж (Садам) өөр улсын удирдагчийг (үгэнд нь орохгүй бол)худлаа гүтгэж дэлхий нийтэд ямарч улсын удирдагчийг боож алж гайхуулдаг Америк Европийн дэглэмийг устгах хүн Аугаа Оросын удирдагч Пүтин юм . Орос улс ялна
2022-09-26
Zochin:
Энэ муу өвгөнийг дугдайлгачих юмсан олон хүний амиар тоглох нь дээ
2022-09-24
Сүүгий:
Орос уг нь довтлохоосоо өмнө АНУ, Укр хоёрыг олон улсын шүүхэд өгч янзыг нь үзэх хэрэгтэй байж дээ. Терроризмын хэргээр.
2022-09-23
Бадены Трасс хоёрын гөбс тэгээд амттай байнуу
2022-09-23
Зочин:
Путинг хариуцлагад татах юм бол Жорж Буш Барак Обама 2 бас цугтаа очих юм бишүү Путинаас их хүний амь хохироож хотуудыг балгас болгосон биздээ
2022-09-23
Ккк:
Чаддаг юм бол шүүгээч дээ..
2022-09-23
зөнөг орос өвгөнийг гаагийн шүүхээр шүүж дүүжлэх хэрэгтэй
2022-09-23
Зочин:
АНУ дэлхийг ноёлох санаархал нь бүтэхгүй болсныг ойлгоод БООЖ үхэх гэж байна даа
2022-09-23
Иргэн:
Эхлээд Ирак, Ливид дайн өдөөсөн өөрсдийн хүмүүсдээ хариуцлага тооцчих. Тэгээд дараа нь Путиныг оролд
2022-09-23
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд) Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-09-23
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч 99 их наяд төгрөгийн (33 тэрбум америк долларын) гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов.
2022-09-23
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-09-23
зочин:
Америк, Африк, Австрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-09-23
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) сүүлийн 30 жилд дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-09-23
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлж, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, орчин үеийн одоогийн туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-09-23
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-09-23
зочин:
Орос, Украины дайн бол зөвхөн хоёр улсын хоорондох дайн биш, дэлхий ертөнцийг дээрэмчин Америкуудын хууран мэхлэлт, нууц тонон дээрэмдэлт, нууц дарлал, нууц мөлжлөг, нууц боолчлолоос авран хамгаалах ариун дайн, дээрэмчин Америкийн дэлхийг ганцаараа үүрд ноёрхох санаархалыг устгах ариун дайн, дэлхий ертөнцийн улс орнууд том жижиг гэлтгүй тэгш эрхтэйгээр амьдрах дэлхийн шинэ дэглэмийг тогтоох ариун дайн юм. Ийм ариун дайныг дэлхий ертөнц дээр монголын минь мөнхийн хөрш агуу их Орос гүрэн, агуу их Хятад гүрэн л хийж чадна. Ийм ариун дайнд агуу их Орос гүрэн, агуу их Хятад гүрэн ялалт байгуулах нь тодорхой.
2022-09-23
Өнөө үеийн жмнхэнэ фашист, нацист чинь Путин боллоо
2022-09-23
Бадены Трасс хоёрын гөбс тэгээд амттай байнуу