Дайчилгаанаас зугтсан оросуудыг Герман хүлээж авахад бэлэн
2022-09-23

Герман улс дайчилгаанаас зугтаж байгаа Оросын иргэдэд түр орогнол олгоход бэлэн гэнэ. Гэхдээ тодорхой нөхцөл тавина гэж ХБНГУ-ын эрх баригчид мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн байгууллага нарийвчлан шалгасны эцэст Оросын дүрвэгчдийг Герман хүлээж авах боломжтой гэж ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Нэнси Фезер хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

"Хавчлагад өртөх, цэргийн албанаас зугтаж байгаа хүмүүс Германаас олон улсын тусламж авч болно. Путиний дэглэмийн эсрэг эрэлхэгээр тэмцэж, үүнийхээ улмаас өөрийгөө аюулд учруулж байгаа хүмүүс Германд орогнол хүсэн өргөдөл гаргаж болно" хэмээн Фезер мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Герман улс Оросын 438 тэрс үзэлтэн, тэр дундаа сэтгүүлчдэд түр орогнох зөвшөөрөл олгосон гэнэ.

 

Сайд ийнхүү мэдэгдэхээс өмнө Германы "Ногоонтнууд", "Чөлөөт ардчилсан нам" -ын парламент дахь фракцийн гишүүд дайчилгаанаас зугтаж буй оросуудад орогнол олгохыг уриалсан юм.

 

"Путин бол орос хэлтнүүдийн хамгийн том аюул занал. Путиний дайчилгаанаас зугтаж байгаа хүмүүст бид туслан, түр орогнол олгох ёстой" хэмээн "Ногоонтнууд" намын гишүүн мэдэгдэж байв.

 

Германд ийнхүү Оросын иргэдийг хүлээж авна гэж мэдэгдсэн бол Латви, Литва, Эстони, Польш улс есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Оросын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон юм. Тиймээс оросууд газраар ЕХ руу нэвтрэх бол Финландын хилээр л гарах цорын ганц боломж үлдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросыг сулруулах бодлого.украйн руу өрсөж орсон нь зөв.орос суларвал бид яах уу гэдгийг боддогүй хүмүүс байдаг нь харамсалтай
2022-09-26
Жжж:
Сайхан мэдээ бн. Импэрлист Оху сүнтүгээй!!!
2022-09-26
иргэн:
Яг Герман технолог 350 сая хүн амаас 400 хүн урвалгүй яахав . Эх ороны дайны үед ч урваж л байсан . Харин дараа нь германчууд бүгдийг нь устагсан . Одоо ч гэсэн укерианд очиж Орос хэлнийхээ эсрэг байлд гэх нь ойлгомжтой . 1945 онд ялагдсаных нь хор гараагүй л улс байна
2022-09-25
Буцаагаад Украйны төлөө байлд гээд явуулчихна.
2022-09-23
зочин:
..тиймээ ..ардчилагсад нэртэй улс бүрийн л хийдэг арга шүү дээ...тэгж л дотроос нь буталж, урвагсадыг өөгшүүлж ардчилалаа дэмжүүлдэг ..манайд хуулбарлагсад яг ингэж хийдэгч тэд өөрсдөө баяжаад нэр хүнднн алдсан...бид ч буруу ойлгоод дэмжиж байсан боловч 30 жилийн дараа..босогсон бүхнийг сүйрүүлж хувьчлал нэрээр хусаад л өнгөрсөн..тэгээд ардчилагсад 30 жид гэдсэндээ хөлөө хийлцээд нам ч үгүй толгой ч үгүй ялзарсан даа.....
2022-09-23