Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

img

Буриадын хэд хэдэн нутагт согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон талаар Буриадын "Ариг Ус" телевиз мэдээлжээ. Ийм хязгаарлалтыг Иволгинск, Кабанск болон Тарбагатайн аймаг даяар нэвтрүүлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 21-30-ныг дуустал 18.00-11.00 цагийн хооронд согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ. Гагцхүү өдрийнц агаар буюу 11.00-18.00 цагийн хооронд л архи согтууруулах ундаа зарж борлуулахыг зөвшөөрсөн аж. 

 

Энэ шийдвэрийг есдүгээр сарын 22-ны өдөр нутгийн захиргаа гаргасан байна. Мөн Иволгинск сууринд ч ийм хориг есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн үйлчилж эхэлжээ. Түүнчлэн Кабанск сууринд есдүгээр сарын 23-ны 08.00-15.00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна. Ийнхүү согтууруулах ундаа худалдахыг хориглохоор болсон нь орон даяар явагдаж буй дайчилгаатай холбоотой гэж Буриадын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайн байна хаа газар архиа багасгавал дээр.
2022-10-06
иргэн:
Өө муу буриадуудыг эр хүн гэж бодсон цагаа болохоор чацаг шивдээ . Оросын иргэн л бол энэ аугаа Орос улсаа хамгаалах л ёстой . Эсвэл салан тусгаар улс болно үзэх хэрэгтэй
2022-09-26
Мөнхжаргал:
Дайчилгаагаа эрчтэй явуулах гэж аргаа барж байна даа.
2022-09-23
Fuck:
Nowsh buriaduudiig taivan bailga.
2022-09-23
Origoo tahianii meneger hontsiin shees hontsiin huuhed
2022-09-23