БОАЖЯ-ыг Хан-Уул дүүрэг рүү нүүлгэнэ

img


 
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэр гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо.

 

Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна.

 

Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

түгжрээн дунд юун яам вэ? 7 буудал руу нүүж тэр хавийн байгаль энэ тэрээ хамгаалж сэргээ
2022-09-25
Заяа нь хая:
Монголын төр .... Жижиг тугалын билчээрт сэтгэж .... Жирэмсэн эмийн шээх газарт нүүж байдаг болжээ
2022-09-24
Origoo tahianii meneger hontsiin shees hontsiin huuhed
2022-09-23
зочин:
Зөв2
2022-09-23