Блинкен: Орос цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд АНУ-д авч хэрэгжүүлэх төлөвлөгөө бий

Орос цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг Вашингтон боловсруулсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэнийг CBS суваг мэдээлсэн байна.
Орос цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа эсэх талаарх CBS сувгийн сэтгүүлчийн асуултад Блинкен "тийм" гэсэн хариулт өгчээ.
"Цөмийн зэвсгийн тухай хоосон яриаг зогсоохын тулд бид олон нийтийн өмнө болон хувийн шугамаар олон зүйлсийг ярилцсан" хэмээн Блинкен мэдэгдсэн байна. Кремльтэй шууд харилцсан эсэх талаарх асуултад мөн л тийм гэж хариулаад "Үр дагавар нь аймшигтай болно гэдгийг анхааруулж буй бидний үгийг Москва сонсох нь чухал" хэмээн Блинкен цохон тэмдэглэжээ.
Гэхдээ Орос цөмийн зэвсэг ашигласан тохиолдолд АНУ чухам ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Үйл явдал ийн өрнөвөл "ашигласан оронд төдийгүй бусад олон оронд сүйрэл дагуулсан үр дагавар авчирна" хэмээн Энтони Блинкен онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ