Хятадын сайд асан авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонслоо
2022-09-26

БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд асан авлигын хэрэгт буруутгагдан, улмаар цаазаар авахуулах ял сонсчээ. Энэ талаар South China Morning post сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сунь Лижюнь авлига авсан, биржийн зах зээл удирдсан, хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэрэгт буруутайд тооцогдсон байна. Түүнийг 2001-2020 оны хооронд биржийн зах зээлийг өөрт ашигтайгаар удирдаж, албаны бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж, сонирхогч талуудад бизнес эрхлэхэд туслан, халаа сэлгээ хийхэд оролцсон, шүүхийн хэргүүдийг авч хэлэлцэхэд хөндлөнгөөс оролцсон гэдгийг нь шүүх тогтоожээ.

 

Дээрх хууль бус ажиллагааг эрхлэхэд тэрбээр биечлэн болон зуучлагчдаар дамжуулан 646 сая юань буюу 92,39 сая долларын хахууль авсан байна. Улмаар шүүх түүнд хоёр жилийн хойшлуулах нөхцөлтэйгээр цаазын ял оноожээ. Хойшлуулах хугацаа дууссаны дараа түүний ялыг хөнгөрүүлэх эсвэл хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ялаар сольж магадгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛД АВИЛГЫН ХЭРГИЙГ ЦААЗААР ШИЙДДЭГ БОЛБОЛ 76-ААС ҮЛДЭХ ХҮН БАРАГ Л БАЙХГҮЙ ДЭЭ...
2022-09-26