Японы Гадаад хэргийн яам ОХУ-ыг уучлалт гуйхыг шаардлаа
2022-09-27

Есдүгээр сарын 26-ны өдөр Оросын Владивосток хотноо Японы консул саатуулагдсан талаарх мэдээлэл гарсан. Оросын Холбооны аюулгүй байдлын алба Японы консулыг тагнуулын хэрэгт буруутган саатуулсан бөгөөд түүнийг "тааламжгүй этгээд" хэмээн зарласан юм. 

 

Үүний дараа ОХУ Японд эсэргүүцэл илэрхийлж, Япон ч мөн хариу эсэргүүцэл илэрхийлж байлаа. Улмаар есдүгээр сарын 27-ны өдөр Японы Гадаад хэргийн яам Оросын Элчин сайд Михаил Галузинийг дуудан уулзаж, Владивосток хотод консулыг саатуулсантай холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлжээ. Түүнчлэн дипломат хууль зөрчсөн үйлдэл хийгээгүйг Гадаад хэргийн сайд Ёсимаса Хаяси онцлоод ОХУ-ыг уучлалт гуйхыг шаардсан байна. 

 

Саатуулагдсан консулыг сулласан бөгөөд тэрбээр есдүгээр сарын 28-наас өмнө Оросын нутаг дэвсгэрийг орхин гарах ёстой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин