Колумбын боксчин хүнд цохилтод орсны дараа комд оржээ

img

Колумбийн Барранкильед болсон боксын тулаан харамсалтайгаар дууссан талаар Спорт экспресс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Колумбийн боксчин Луис Киньонес тулааны үеэр гэмтэж, комд орсон байна.

 

Тодруулбал, есдүгээр сарын 24-ний бямба гарагт 25 настай Колумбийн боксчин Луис Киньонес 63,5 кг хүртэлх жинд Венесуэлийн боксчин Хосе Муньостой тулалдсаэн байна. Төгсгөлийн наймдугаар раундад Венесуэлийн боксчин хүнд нокаут өгч, улмаар Колумбийн тамирчныг дэвжээнээс эмнэлэг хүртэл дамнуургаар зөөж хүргэсэн байна.

 

Эмч нарын өгүүлснээр, гавал тархины гэмтлийн улмаас Колумбийн боксчинд мэс засал хийсэн бөгөөд хоёр хоногийн хугацаатай хиймэл комд оруулжээ Түүний биеийн байдал хүнд байгаа гэж эмч нар өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Заваан спорт доо!
2022-09-27