
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын зөвшилцөлд хариу өглөө. Ерөнхий сайд С.Батболдод Ерөнхийлөгч өмнө нь дангаар байгуулах Засгийн газарт тэргүүн шадар сайдын рон тоо байх шаардлагагүй.
Засгийн газраа байгуулахдаа Улсын Их Хурал болон хууль тогтоомжийг хэрэгжүүлж, Засгийн газрын гишүүнд Улсын Их Хурлын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж хэлж байсан. Тиймээс Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд тэргүүн шадар сайдын албыг дэмжээгүй байна. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нарыг биш парламентын гаднаас сайдаа томилох нь зүйтэй гэж үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ