Ройтерс: АНУ Украинд 1,1 тэрбум ам.долларын цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээр зэхэж байна

АНУ зэр зэвсэг нийлсэн нийт 1,1 тэрбум ам.долларын тусламжийн шинэ багцыг Украинд үзүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд тусламжийн талаар ойрын үед зарлах гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулжээ.
Шинэ багц тусламж нь Украины аюулгүй байдлыг хангах Америкийн санаачиилгын хүрээнд олгогдох аж. Энэ санаачилгын дагуу Цагаан ордон АНУ-ын нөөцөд байгаа зэвсгийг биш харин үйлдвэрлэгчдээс зэвсэг худалдан авах боломжтой юм байна.
Шинээр олгох тусламжид HIMARS хөөргөх төхөөрөмж, түүний сум, дрон эсэргүүцэх төрөл бүрийн систем, радиолокацийн систем, сургалтын хөтөлбөр болон техникийн дэмжлэг багтаж байгаа хэмээн Ройтерс мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Жо Байдены захиргаа Украинд нийтдээ 15,8 тэрбум долларын тусламж үзүүлээд байгаа юм. Үүнээс хамгийн их буюу 15,1 тэрбум долларын тусламжийг Орос, Украины дайн эхэлснээс хойш олгожээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ