Хятадын гурван хөлөг онгоц маргаантай Сенкаку арлуудад дөхөж очжээ

img

Хятадын гурван хөлөг онгоц Дорнод Хятадын тэнгис дэх Сенкаку арлуудын нутаг дэвсгэрт нэвтэрчээ. Энэ талаар Японы эргийн хамгаалалтын бүс нутгийн штабаас авсан эх сурвалжтайгаар Yomiuri портал мэдээлсэн байна. 

 

"Эргийн хамгаалалтын бүс нутгийн 11 дүгээр штабын мэдээлснээр, есдүгээр сарын 28-ны өглөө эрт Хятадын эргийн хамгаалалтын гурван хөлөг онгоц Сенкаку бүлэг арлын нутаг дэвсгэрийн усанд нэвтэрсэн. Энэ бол есдүгээр сарын наймнааас хойш Хятадын эргийн хамгаалалтын хөлгүүд нэвтэрсэн анхны тохиолдол" гэж Японы сонин мэдээлжээ. 

 

Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудад дөхсөнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн захиргааны дэргэдэх хямралын штаб нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах ажлаа эрчимжүүлсэн байна.

 

Энд дуулгахад, Сенкаку бүлэг арал нь Япон, БНХАУ, Тайванийн хооронд газар нутгийн маргаантай байдал арал юм. Энэ арлыг 1895 оноос хойш Япон хяналтдаа байлгаж байгаа ч арал дээр XIX зуунд л хятадууд суурьшсан байсан тул Хятадын эзэмшлийнх гэж БНХАУ үздэг юм.

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэр гурвыг устга
2022-09-28