Хүүхдүүдийн 91 хувьд 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно
2022-09-28

Ирэх 2023 онд Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Ингэхдээ нийт хүүхдүүдийн 91 хувьд нь тус мөнгийг олгох юм байна. Сард 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айл өрхийн хүүхдүүдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохгүй аж. 

 

 

Энэ 2022 онд Хүүхдийн мөнгөнд 1 их наяд 461 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх 2023 онд 1 их наяд 394.6 тэрбум төгрөг болж, 67 тэрбум төгрөгөөр буурна. Өндөр орлоготой өрхийн хүүхдийг хассанаар ийм хэмнэлт хийж буй аж. 

 

Сангийн сайд Б.Жавхлан "Эдийн засгийн нөхцөл байдал огцом сайжрахгүй учраас Хүүхдийн мөнгийг огцом бууруулах боломжгүй. Дунд, бага орлоготой иргэдэд Хүүхдийн мөнгийг тасалдуулахгүй олгоно. Төсвийн хэмнэлтийн томоохон тохиргоог хийсний үр дүнд хүүхдүүдийн 91 хувьд мөнгө олгох боломж бүрдсэн" гэсэн тайлбарыг өгч байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Хүүхдийн мөнгийг өгнө өгөхгүй хасна танана гээд байнга дарамттай байх юм.Үр хүүхдээсээ төр минь бүү харамлаж татваганаач ээ? Уг нь хүүхдээрээ оролдмооргүй байх юм.Хүүхдийн мөнгө авахгүй гэсэн хүмүүс байгаа гэдэгт итгэхгүй юм.Арай ч үгүй байхаа....
2022-09-28