Хахууль авдаг тухай мэдээлэл цацсан татварын хэлтсийн даргыг шүүнэ

img

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд Налайх дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Н.Энхээд холбогдох хэргийг өнөөдөр 14.00 цагт хэлэлцэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар бусдын нэр төрд халдсан гутаан доромжилсон, гүтгэсэн хэмээн буруутгаж буй. Н.Энхээ нь 2010 онд  татварын албанд байгаа хууль бус үйлдлүүд, хүнд суртлыг ил гаргаж, олон нийтэд зарласан нь гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гэж хуулийн байгууллагаас үзсэн байна. Тодруулбал Н.Энхээ нь татварын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарыг татварын байцаагчийн эрх олгох эрх зүйн чадамжгүй хэр нь  310 хүнийг хууль бусаар ажилд авсан. Түүнчлэн  100 орчим хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Татварын албанд ажилд ороход  2-10 сая төгрөгийн хахууль өгсөн хэмээн мэдэгдсэн нь түүнийг яллах үндэслэл болжээ. Хуралд шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Б.Өнөрмаа, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, А.Мөнхтөр, С.Хишигбат, шүүгч нар оролцоно. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ман-ынхан ялагдсандаа эвсэл хөдөлгөөн жижиг намуудыг уриалан дуудаж хар пиараа хийж эхлээд жагсаал хийхээ зарласан боловч жагсаалд оролцох иргэд олдохгүйгээс яармагийн иргэдийг хуурч жагсаалд оролцуулна гэж тооцоолсон юм биш биз дээ та нарт хууртагдаж амь насаараа дэнчин тавьж жагсаалд оролцох тэнэг иргэд олдохгүй л болов уу удахгүй иргэдийг турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн ман-ын ухуулагч нар бүгд илчлэгдэн төрийн эрхийг хууль бусаар авах оролдлогоо энгийн ард иргэдийг турхирсан хэрэгт орох байх даа хэ хэ
2012-07-03
Оросоо:
Монголд үнэнийг хэлсэн, шударга иргэд л шоронд суудаг болсон. Авилгачдын дуулгавартай боол болсон шүүгчдийг 33 -аас дээш настайг нь шүүх эрхгүй болгох хэрэгтэй.
2012-01-24
ter asuudliin shalgahguigeer unen yum helsen huniig shuuged bh yum bol hen yu helehev de yaj shudarga es togtohov de
2012-01-24
ene nuhur uuruu iim uildel hiij baisan
2012-01-24