Чехийн нийслэлд засгийн газраа эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулжээ

Чехийн нийслэл Прага хотноо засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болжээ. Энэ жагсаалд олон мянган хүн оролцож, Засгийн газраа огцрох, улс төрийн бодлогоо өөрчлөхийг шаардсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
Улмаар эсэргүүцлийн зохион байгуулагчид 10 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч Милош Земанд хандаж, Петр Фиалын засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгууль зарлах хүсэлт гаргах гэнэ. Түүнчлэн Вацлавын талбайд 10 дугаар сарын 28-ны өдөр дахин томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.
"Хүч хэрэглээгүй хувьсгал" уриан дор явагдаж буй энэ жагсаалыг зохион байгуулагчид есдүгээр сарын эхээр болсон жагсаалын үеэр шаардлагуудаа хэлж байлаа. Тэд НАТО, Европын холбооноос гарах, Оростой хийн хэлэлцээ хийх, сайн дурын үндсэн дээр дархлаажуулалт хийхийг шаардсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ