Туркийн агаарын тээврийн компани он дуустал Орос, Беларусь руу нислэг үйлдэхгүй

ОХУ Украин руу халдсаны дараа Орос, Беларусь руу хийх нислэгүүдээ зогсоож байсан Туркийн Turkish Airlines агаарын тээврийн компани энэ шийдвэрээ он дуустал сунгасан талаар Укринформ агентлаг Aero Times -аас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ Украин руу халдахаас өмнө Оросын Сочи, Екатеринбург, Ростов, түүнчлэн Беларусийн нийслэл Минск хот руу нислэг үйлдэж байсан Туркийн үндэсний агаарын зорчигч тээврийн оператор компани 12 дугаар сарын 31-нийг дуустал эдгээр хотуудыг чиглэсэн бүх нислэгээ цуцалж байгаагаа зарласан байна.
Дээрх чиглэлүүдэд 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс өмнө тийз худалдан авсан зорчигчид тийзээ солиулах эсвэл мөнгөө эргүүлэн авах боломжтойг компани онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ