Орос Улсад дайчилгаа эхэлснээс хойш нэг сая хүн гадаад руу дүрвэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа олон нийтийг дайчлах тухай зарласны дараагаар хоёр долоо хоногийн дотор нэг сая орчим хүн Оросыг орхин гарчээ.
Эдгээр хүмүүсийн дийлэнх нь жуулчны визээр хил давж, буцаж ирэх эсэх нь тодорхойгүй байгаа тул дайчилгаанаас явсан хүмүүсийн тоог тооцоолох боломжгүй гэв.
В.Путиний дайчилгааны зарлигийг есдүгээр сарын 21-нд зарласнаас хойш Оросын 98 мянган иргэн Казакстан улс руу, 53 мянган иргэн Гүрж улс рүү гарсан талаар цагдаа, хилийн албаныхны мэдээлэлд дурдсан байна.
Энэ Мягмар гарагт /2022.10.04/ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу есдүгээр сарын 21-ээс хойш 200,000 гаруй хүн цэргийн албанд татагдсан гэж мэдэгдсэн. Сайдын өмнө хэлсэнчлэн дайчилгаанд нийтдээ 300 мянган иргэн хамрагдах ёстой.
Бусад чиглэл рүү явж буй маршрутын хувьд Оросууд Финляндыг зорих болсон бөгөөд тус улсын хилийн албаны мэдээгээр 65,768 хүн орж, 40,106 хүн гарсан, Монголд (ОХУ-ын 6,268 иргэн орж, 1,107 хүн гарсан), Киргизстанд (3,526 орос иргэн бүртгүүлсэн) байна. Мөн Армени, Узбекистан, Тажикистан зэрэг улсад ихээр очих нь хэвээр байгаа ч эдгээр улсын статистик мэдээ хараахан гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ