Улаанбаатарт 11 хэм дулаан байна

img

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

 

Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна.

 

2022 оны 10-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 градус дулаан байна

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 9-11 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ