Г.Алтанбагана шигшээ 16-д шалгарлаа

img

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод тав дахь өдрөө үргэлжилж байна.

 

Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана хоёр дахь барилдаандаа Кыргызстаны Анарбек Ишенбаевыг вазаригаар ялж шөвгийн 16-д шалгарлаа.

 

Баганаа 1/8 шигшээд “Токио-2019” ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Гүржийн Лука Майсурадзетэй хүч үзэхээр болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ