Шаамарын гүүрэн дээр зам тээврийн ноцтой осол гарчээ

img

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 08:13 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

 

 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргасан. Тус автомашины жолооч 31 настай эрэгтэй Ш-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

“Тоёота Приус -20” загварын суудлын автомашиныг татан гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol news:
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-10-12