НӨАТ СУГАЛАА: 30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны тохирол 13:00 цагт хэлж, явагдаж дууслаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан бөгөөд улсын хэмжээнд 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.
Энэ удаагийн тохирлын дүнг танилцуулж байна:
3 орон таарсан- 32,869
4 орон таарсан- 3,267
5 орон таарсан- 320
6 орон таарсан- 40
7 орон таарсан- 2
8 орон таарсан -1 азтан тодорлоо.
Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30,393 азтан тодорлоо.
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ