Ж.Сүхбаатар сайдын түгжрэл бууруулах ТАВАН шийдэл 
2022-10-13

Улаанбаатар хотын замын түгжрэл энэ цаг үеийн хамгийн том асуудлуудын нэг юм. Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр автомашины тоо өдрөөс өдөрт өсөж, замын ачаалалд нэрмээс болж буйг үе үеийн хотын дарга толгой сэгсрэн ярьдаг ч дорвитой шийдэл гаргаж чаддаггүй. Замын түгжрэлийн талаар хэдэн арван жил ярьж ирлээ. Гэвч одоогоор ямар нэг гарц гаргалгаа олж чадаагүй л байна. Энэхүү халуун сэдвийн талаар хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар одоогийн нөхцөл байдал мөн ирэх онуудад автозамын түгжрэлийг хэрхэн буруулах талаарх шийдлүүдийг хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ:  


"Засгийн газраас шахуу хугацаанд эрчимтэй ажиллах үүрэг өгсөн.  Энд онцлон хэлэхэд манай албан хэрэгцээнд холбогдох албадаас гаргаж өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Тиймээс юун түрүүнд статистик мэдээллээ нэг болгох хэрэгтэй болсон. 


Түгжрэлийн бүсийг тогтоон зарлаад тэрхүү бүс нь ямар онцлогтой байх, тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй байхыг зааж өгөх нь зөв болов уу. Түгжрэлийг бууруулахад хүн бүхний оролцоо чухал учир төр, иргэд, хувийн хэвшлийнхний гурамсан оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй. 


Шийдлүүдээ хэлэхээс өмнө ерөнхий мэдээллийг хүргэсэн юм. 

 


Дэлхийн хэмжээнд хотуудад хоёр янзын түгжрэл явагдаж байгаа. Нэгдүгээр хотын хөгжил, хүн амын өсөлт зэргээс хамаарч жам ёсны асуудлаас үүдэж түгжрэлийн индекс ямар ч хотуудад тулгардаг. Хоёрдугаарт зохиомол түгжрэл гэж бий. Энэ нь замбараагүй хот төлөвлөлт, хүн амын гэнэтийн шилжилт хөдөлгөөн бөөгнөрөл зэргээс үүдэлтэй.  

 

Манай улсын хувьд зохиомол түгжрэлийн асуудал маш их байна. Үүнээс улбаалаад түгжрэлийн асуудлаас болж хүн болгон өөрсдийнхөөрөө шийдлийг ярьж байна. Жишээ дурдвал хүн бол болгон зөвхөн өөрсдийн хүрээлэн буй орчинд "Манай гэрийн ойролцоох том чулуунуудыг авчихвал энэ хавиарх түгжрэлийн асуудал зохицуулагдах гээд байна" аль эсвэл их сургуулиудаа хотын захад эсвэл Дархан, Эрдэнэт зэрэг хотууд руу нүүлгэ, Нарантуул захыг нүүлгэ, хувийн хэвшилд боломж олговол  Автомашины зогсоолыг  газар доор нь зохицуулаад өгвөл машинууд доошоо яваад орчихно зэрэг хүмүүсийн ярьж байгаа зүйлийг сонсоход бүгд амьдралтай сонсогдож байгаа. 

 

Одоогийн нөхцөлд түгжрэлийн богино хугацааны аргуудад зөвхөн захиргааны албадлагууд байна. Захиргааны арга хэмжээнд дандаа зохицуулалтууд байдаг. Нэг хэсэг байгууллагын нүүлгэнэ гэдэг оролдлого бол нөгөө хэсэг хүний амьдралыг бүгдийн бусниулж байгаатай адил болж байгаа юм. Иймд бидэнд хоёр л  том арга зам бий. Захиргааны болон эдийн засгийн.



Түгжрэлийн үндсэн шалтгаан

 

  • Хот байгуулалтын алдаа
  • Замын сүлжээний дутагдал 
  • Нийтийн тээврийн сул хөгжил 
  • Зорчилт хөдөлгөөний зохицуулалт
  • Хот хөдөөгийн тэнцвэр алдагдсан 

 

 

1. Нийтийн тээвэр 


Нийтийн тээврийн асуудал руу ороход ганцхан автобус биш. парк шинэчлэлтээс гадна бааз байгуулах асуудлууд байдаг. Үүнээс гадна маршрут чиглэл зэрэг том багц зүйл ард нь явж байдаг. Дараагийн хийх ажил бол нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг энэ ондоо багтаан 50-60 хувьд хүргэх шаардлагатай байгаа юм. 


2.Хот төлөвлөлт 


Улаанбаатар хот 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулах үйл явц эрчимтэй явж байгаа. Хүн болгон дор дорноо олон янзын юм ярих асуудлыг халж хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж авсны дараагаар үндсэн том хууль шиг гол зураглалаа гарган авч шийдэж авах нь хамгийн гол чиглэл аж. 

 

 

3. Авто замын сүлжээний асуудал


Улаанбаатар хотын хувьд 1180 км хатуу хучилттай зам байна. Энэ дундаас хамгийн гол зам нь 1500 орчим км байна. Харин нийслэлийн хувьд хатуу хучилтгүй гэр хорооллыг хэсэг шороон замыг албан бус тоцооллоор авч үзвэл 7000 км зам байгаа юм. Энэхүү 7000 км замын идэвхтэй хөдөлгөөнд байдаг хэсэг нь 200-300 км зам байна. 


4. Замын хөдөлгөөний зохицуулалт 


Одоогийн байдлаар замын хөдөлгөөнд 670 мянган машин бүртгэлтэй байна. Бүртгэлтэй машинуудын 470 мянган машин нь идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа. Харин Улаанбаатар хотын машины даац нь 140-150 мянгын хооронд зонхилдог.
Замын түгжрэлийн нэг том асуудал нь жижиг том хэмжээний осол аваар байдаг. Даатгалын компаниуд заавал цагдаагаас ослын дүгнэлт хүсдэг. Ингэснээр тухайн хүмүүс, тэдэнтэй нэг урсгалд явж байгаа хүмүүс хамгийн багадаа 15-20 мин зарцуулж бусад хөдөлгөөнд оролцож буй машинуудыг түгжрэлд оруулдаг. 

 

Даатгалгүй машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх заалттай байдаг. Харин манай улсын 40 хувь нь даатгалгүй байна. Гэвч хуулиараа бүгд даатгалд хамрагдсан байх ёстой. Яагаад гэвэл бид хянаж чаддаггүй. 

 

Үүнийг зохицуулахын тулд дрон нисгэж хүмүүс бие биенийхээ хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй. Ганц хоёр хүнээс болж хэдэн арван мянган хүн хөлд нь чирэгдэж байгаа гэдгийг харуулах холбоосыг илүү тодотгож өгнө. 


Одоо Улаанбаатар хотын гол уулзварууд дээр нэмэлт төхөөрөмжүүд сууж замын хөдөлгөөний ухаалаг систем бий болж байгаа. Энэ 10 сард гол ажил нь дуусах төлөвтэй байгаа юм. Мөн Нийслэлийн засаг дарга захирамж гаргаад тодорхой хөрөнгө мөнгөний зохиуцуулалт хийгээд машин бүрт уншигч үнэгүй суулгана. Иймд хяналт тавих боломж анх удаа бүрдэх юм.  


Хяналт тавьж эхэлснээр торгуулиа төлөөгүй, даатгалдаа хамрагдаагүй иргэдийг дэс дараатайгаар арга хэмжээ авч замын хөдөлгөөнд оролцуулдаг болоод ирэх юм. Ингэснээр наад зах нь автомашины түгжрэлийг 20 хувь буруулах боломж бүрдэнэ.
 
5. Автомашины зогсоол ба ачилт


Төлбөртэй зогсоолын хэлбэрт шилжинэ. Хотын төвийн зогсоолыг цөөн болгоно. Тухайн хүн гурван цагаас дээш цагаар автомашинаа зогсоол дээр байрлуулахад 4500 төг гэх мэтчилэн олон зүйлсийг зохицуулах төлөвлөгөөтэй байна. Мөн ачилтын асуудал дээр зам дээр түгжрэл үүсгэж саад болж байвал шууд ачилт хийнэ. Эхний удаа торгуулсан хүн дахиад зөрчил гаргавал торгууль нь хоёр дахин үржигдэж тооцдог болох юм. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Булгантуяа гэж ямар муухай юм
2022-10-14
иргэн:
БЗД.аюулгүйн Тойрогт иргэд өөрдөө түгжирэл үүсгээдл энэ энэ замуудаа яваад өөрсдөө хараач !!!!!!!жолоочид ухамсаргүйгээс бас болж бна.!!!!!!суугаад байхаар явж хараач !!!!!!
2022-10-14
Том тойрог хэлбэрт оруул:
Баруун зүүн 4 зам,төв шуудан, зайсан гэсэн 4 газруудад том тойрог хэлбэрт оруул
2022-10-14
zochin:
hed heden chigleld davhar toirog l hiih ni zuv bh hurungu mungu ni baivsl
2022-10-14
Албадлагаар түгжрэл буурахгүй ээ хүн бүр төлбөр торгууль татвараа төлөөд явахыг л бодно.
2022-10-14
Гаргах боломжтой та нар дутуу бодоод байна энэ түгжрэлд мөнгө хэрэггүй хатуу зохицуулалт, судалгаа,хүн амын сэтгэхүй гм зүйлүүд байна даа өшөө байна .........даанч....даанч....
2022-10-14
mgl:
oron nutgaa hogjuul.hotiin hun amiin daats hetersen.esvel hotiig shiljuulj tolovlolttei shine hot baiguul.iim jijig hotod yun metro barih ve.sotsialist niigmiin uyed 500000 hun amaas hetrehgui hot geed tootsoo gargasan,
2022-10-13
Зочин:
Ганц хавтгайд узээд бол тугжрэлийг дийлхээсээ енгерсен байх аа, одоо дээгуур доогуур юм хийж байж л тугжрэлээс сална, ялангуяа доогуур метро, хонгил замууд хийх хэрэгтэй байна
2022-10-13
Иргэн:
Хөдөөний хөөсөн мантуунуудыг хөдөө рүү нь хөөж малыг нь маллуул өөр ямар ч арга байхгүй
2022-10-13
yag ynen.terbumtanguudiin hurungiig huraaj metro bari
2022-10-13
Нэг бол доогуур эсвэл дээгүүр өөр ямарч боломж байхгүй
2022-10-13
Zochini:
Сайд болоод ийм л зүйл харав уу. Өмнө байсан л асуудал шүү дээ. Одоо ингэж маяглахаа болио оо
2022-10-13
Иргэн:
БУРХАН БАГШ БУУЖ ИРЭЭД Ч УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАЖ ЧАДАХГҮЙ, ТИЙМ БОЛХООР МЕТРО Л БАРЬ ,ӨӨР ГАРЦ БАЙХГУЙ
2022-10-13
Mongol hyn:
100% MAH bolon AH-iin buruu bna sh dee
2022-10-13
хохинээ:
нам дагасан өлөн гоё ярьж гарч ирсэн гарч ирээд хагартлаа баяжсан том жижиг албан тушаалы хүнцэрүүл хог нэгээрээл байдасаарл өөрсдөө сонгочоод бүүү том том хуц улны шалнии гишгүүрүүдээ гэх байлгүй малуудаа
2022-10-13
Tsagaa zohitsuul ugluu zahuudiig 4-5 tsagt nee udur 2-3 tsagt haan ajil ugluu 7 tsagt surguuli 8 tsetserleg 9 tsag tsetserlegt hvvhed hvrgj uguh vilchilgee shuniin zahuud bnga 4 uliral gh metchilen
2022-10-13
Болд:
Хулгайч нарын гадаадад нуусан оффшор хөрөнгийг хурааж аваад Метро барих ажлыг эхлүүл Метро барихад 1.0 тэрбум доллар хангалттай хүрнэ Хулгайч нар хэдэн метро барих мөнгө хулгайлсан бн Зөвхөн нэг том хулгайч л гэхэд 1.0 тэрбум доллар хуссан гээд бодохоор харамсалтай
2022-10-13
yag ynen.terbumtanguudiin hurungiig huraaj metro bari
Болд:
Одоо ялангуяа ХАН УУЛ дүүрэгт барилгажиж амжаагүй бүх газрын эрхийг хүчингүй болго Заавал барих хэрэгтэй гэвэл хүн амьдрах таатай орчин бүхий 6 давхараас өндөр байшин бүү бариул УБ хотод 20-с дээш давхар орон сууцны байшин барихыг хоригло Хотыг тэлэх бодлого хэрэгжүүл Гэр хорооллын газрыг чөлөөлж орон сууц барих бодлого хэрэгжүүл Нэг айл нэг машин бодлого хэрэгжүүл 2 дахь машинаас маш өндөр татвар авах Нийтийн тээврээ сайжруул Одоо нийтийн тээвэрийн бизнес хийж буй компануудыг татан буулгаад шинээр тендер зарлаад менежмент сайтай компануудыг оруул
2022-10-13
zochin:
Хөдөө орон нутагт өөрийн хүсэлтээр гэрээрээ нүүж ажиллах хүмүүстээ цалингийн нэмэгдэл болон өөр ямар нэгэн сэтгэл татахаар асуудал шийдээч ээ. Тэгвэл нэг хэсэг төрийн албан хаагч хөдөөг зорих байх даа.
2022-10-13
Метро л бариад л шийдчих юмыг энэ авлигачид олон жил гацаалаа өөр юу ч шийдэж чадахгүй.
2022-10-13
Зоос биш:
Нийтийн тээврийг үнэгүй болгочихвол түгжрээл буурна.Өөр бодит арга байхгүй ээ.
2022-10-13
хаана бна тэр шийдэл чинь. чамд түгжрэлийг арилгах ухаан дутаж бн
2022-10-13
Зочин:
Монгол ард иргэдээ хөдөө орон нутагтаа таатай сайхан ажиллаж амьдрах сурч боловсрох хотод ирэх шаардлага гардаггүй болчихвол монголын хаана ч түгжрэл бухимдал үүсэхгүй дээ
2022-10-13
Иргэг:
Зөвхөн хүүхдээ хүргэж өгөөд очиж авахдаа түгжрэлд зарцуулдаг цагаа тооцож үзсэн чинь өдөрт 2.30-3 цаг болж байна шүү,
2022-10-13
ООО:
ЯГ ЯМАР ЯМАР ЦОГЦ АЖИЛ ТӨЛӨВЛӨӨД БГА ЮМ,,,_ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨӨР 700 саяаар АВТОБУС ХУДАЛДАН АВАХ ЧНЬ АЖИЛ БИШ ШҮҮ,, ҮҮНИЙГ ЗАХЫН НАЙМААЧИН АВЧИХНА, ЖИЛД ТӨЛӨХ МАШИНЫ ТАТВАРЫГ ЯДАЖ 1-₮ сая болго, бүх зогсоолоо цагийн -2000-4000 ТӨГ БОЛГО,НЭГ АЙЛ НЭГ МАШИНТАЙ БАЙХ, 2 ДАХЬ МАШИН АВБАЛ 3 ДАХИН ИЛҮҮ ТАТВАР ТӨЛНӨ гм арга хэмжээ шийдэл байдаггүйээ
2022-10-13
kkkk:
ЭНД ЯМАРЧ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ ГАРЦ АЛГАА,,, ЗҮГЭЭР Л ПОПОРДОЛТ ШҮҮМЖЛЭЛ ЮМ УУУ?????? ха хах ха, ТЭГЖ ТАТВАР НЭМНЭв ТИЙМ ШИЙДЭЛД ХУУЛЬ ГАРГААД ТЭДЭН ХУВЬ БУУЛГАНА ГЭЖ ЮУ Ч АЛГАА
2022-10-13
480,000,000,000,000 ТӨЛӨӨД БАЙХАД ИНГЭЖ БАЙГААМ УУ:
ЭНЭ ТОХИОЛДОЛД ЖИНХНЭЭСЭЭ ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАР БОЛОН ДАРГА НАРТ НЭН ТААТАЙ ОРЧИН ҮҮСНЭ. ИРГЭДЭД ҮНЭНХҮҮ ГУТАМШИГ МЭДРЭГДЭНЭ. БҮР ЦЭЭЖИНД ОГИУДАС ЯЛГАДАС АМТАГДАНА. ЖИНХНЭЭСЭЭ УЛААРАА ТАВАРГАНА. ИРГЭДИЙН КАРМААНААС ТАТВАРЛАЖ 480,000,000,000,000 ДЭЭРЭМДЭЖ, АЙЛГАЖ , ДАРАМТЛАЖ, ЯЛАРХАЖ АВЧИХААД ЭРГЭЭД ИРГЭДЭЭ ИНГЭЖ ГУТААЖ БАЙХ ГЭЖ ДЭЭ. ЧИ ИНГЭЖ СОЛИОРСНЫХОО ХАРИУГ ХҮРТНЭЭ. СҮХБААТАР МАЛ ААА
2022-10-13