Санкт-Петербургийн эмч нарыг гадаад руу зорчихыг хориглов

Санкт-Петербургийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдыг гадаадад, тэр дундаа ТУХН-ийн орнуудад зорчихыг хоригложээ.
Энэхүү хориг нь "дараагийн мэдэгдэл хүртэл" хүчинтэй хэмээн дурдсан байна. Бусад муж руу бизнес аялал хийх онцгой тохиолдолд, зөвхөн Санкт-Петербург хотын захирагчийн нэрийн өмнөөс зөвшөөрөл авч зорчих эрхээ олж авах аж.
Хязгаарлалт нь хувийн аялал амралтад хүртэл хамаатай гэнэ. Амралтаараа явж байгаа хүмүүсийн хувьд ч мөн адил гадаадад зорчихгүй байх шаардлагатай гэв.
Сувилагч, эмч нар ТУХН-ийн орнууд руу гарахгүй байх бичигт гарын үсэг зурахыг албадан хүссэн гэж эрүүл мэндийн ажилтнууд хэвлэлд мэдээлэл хүргэсэн байна.
Орос улсад "хэсэгчилсэн дайчилгаа" үргэлжилж байгаатай холбогдуулан Эмнэлгийн байгууллагад ажилладаг бүх эрчүүдийг цэргийн бүртгэлд хамруулах бөгөөд тус салбарын ажилтнуудыг алба хаах боломжтой гэж засгийн газрын "Explain.rf" портал мэдээлэв .
Үүнд төрийн Эрүүл мэндийг хамгаалах хорооны орлогч дарга Бадма Башанкаев 3000-аас илүүгүй мэргэжилтэн дайчлахгүй гэж мэдэгдэв.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэхдээ,
Эмэгтэйчүүдийг цэрэгт татна гэж төлөвлөөгүй байна. Гэвч тэднийг дайчлах механизмыг боловсруулахыг Шадар сайд Дмитрий Чернышенко даалгасан. Украинтай хийх дайнд оролцох хүсэлтэй “боломжтой сайн дурын ажилтнууд”-ын дунд эмэгтэйчүүд байгаа тул тэдэнд эмнэлэгт ажиллах, эсвэл сайн дурын ажил хийх боломжийг олгох хэрэгтэйг онцоллоо.
Эх сурвалж: The Moscow Times
СЭТГЭГДЭЛ БИЧИХ