Аймшигт хэргийн эзэн Ким Гин Шиг энэ сарын 17-нд суллагдана

Бага насны хүүхдүүдийн цуврал хүчирхийлэгч Ким Гин Шиг ирэх долоо хоногт шоронгоос суллагдахаар болжээ.
Ким Гин Шиг нь 2006 онд Инчоны Сео-гу, Гён-гу, Гоян, Сихеун, Пажу-си хотод насанд хүрээгүй 11 хүүхдийг хүчирхийлсэн хэргээр 15 жил хоригдсоны эцэст энэ сарын 17-нд суллагдах аж.
Ким Гин Шиг хорих ангиас гаргах хугацаа ойртох тусам өнгөрсөн хэрэг явдал гарсан газрууд болон Солонгос даяар түгшүүр үүсэж байна.
Ким Гин Шиг суллагдсаны дараагаар БНСУ-ын Шударга ёсыг хамгаалах, халамжийн албаны Кёнгиду салбарт нь байрлахаар болжээ. Уг халамжийн алба нь Хууль зүйн яамны харьяа төрийн байгууллага бөгөөд дахин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бие даан ажиллах үндэс суурийг бүрдүүлдэг гэнэ.
Ким 17-ны өглөөний 05 цагт Сөүлийн өмнөд хорих ангиас суллагдаж, Кёнгиду дахь холбогдох байр руу шилжих юм.
Хууль зүйн яамнаас Кимийг шоронгоос суллагдсан даруйд нь цахим бугуйвч зүүж, 24 цагийн турш хяналт тавьж, тусгайлан шалгасан ажилтан илгээх шийдвэр гаргажээ.
Мөн түүнчлэн Кимийн хувьд оюутнуудын хичээл орох болон тарах үеэр 22:00 цагаас өглөөний 9:00 цаг хүртэл гадагш гарах боломжгүй, цаашлаад 19-өөс доош насны хүүхдүүдтэй уулзаж, охидын байнга очдог газруудад очихыг хориглосон байна.
Мөн цагдаагийн газраас орон нутгийн цагдаагийн газарт тусгай ажлын хэсэг байгуулж байнгын хяналтад байлгахыг үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ