БНХАУ тэг ковид бодлогоо үргэлжлүүлнэ

img

Коммунист намын Бүх Хятадын ХХ их хурал 10 дугаар сарын 16-ны өдөр  Бээжин хотноо эхэлсэн. Энэ хурлаар Ши Жинпинийг гурав дахь удаагаа улиран сонгогдоно гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд тэрбээр 2012 оноос эхлэн Коммунист намыг удирдаж байгаа юм. Ийнхүү Ши Жинпинийг гурав дахь удаагаа намын даргаар сонгох нөхцөлийг бүрдүүлэх өөрчлөлтийг өмнө нь Үндсэн хуульд оруулж байсан. Тодруулбал, 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Хятадын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хоёр удаа л хашиж болно гэсэн хязгаарлалтыг хүчингүй болгож байлаа. 

 

Ням гарагт Ши Жинпинь Коммунист намын хурлыг нээн хоёр цагийн туршид үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ таван үндсэн чиглэлд баримталж буй улс орны бодлогыг огт өөрчлөхгүй хэмээн онцоллоо. 

 

Эдгээр чиглэлд "Тэг ковид" бодлого багтаж байна. Энэ бодлогыг өөрчлөхгүй гэдэг нь Хятад улс цаашид ч коронавирусийн цар тахалтай холбоотой хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Тодруулбал, коронавирусийн дэгдэлт бүртгэгдсэн тохиолдолд хөл хорио тогтоож, бүх нийтийг шинжилгээнд хамруулах зэрэг хатуу хязгаарлалтууд авч хэрэгжүүлдэг хэвээр байх нь. Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн энэ бодлогоо эрх баригчид нь  Коммунист намын хурал болох хүртэл баримталж байгаад дараа нь илүү нээлттэй болж магадгүй гэж шинжээчид таамаглаж байсан нь ийнхүү талаар боллоо. 

 

Хятад улс баримталж буй бодлогоо өөрчлөхгүй бусад чиглэлүүдэд дэлхийд тэргүүлэгч болох эрмэлзэл, эдийн засаг, технологийг хөгжүүлэх, "нийтдээ хөгжин цэцэглэхийн тулд" хятадуудын дундах баялгийг дахин хуваарилах, Тайваньтай эргэн нэгдэх гэсэн чиглэлүүд багтсан байна. Тайванийн тухайд, энэ арлыг Хятадад нэгтгэх энхийн арга замыг хэрэглэнэ, гэхдээ шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ Ши Жинпинь илэрхийлжээ. 

 

ШИ ЖИНПИНЬ ТАЙВАНЬД ХҮЧ ХЭРЭГЛЭНЭ ХЭМЭЭН СҮРДҮҮЛЭВ 

Ням гарагт нээлтээ хийсэн энэ хурлаар Ши Жинпинь намын даргаар гурав дахь удаагаа сонгогдоно гэдэгт улс төрчид эргэлзэхгүй байна. 2013 оноос хойш Хятадыг тасралтгүй удирдаж байгаа Ши Жинпинь энэ удаад дахин сонгогдсоноор "хааны эрх мэдэлтэй болно" гэж шинжээчид үзэж байгаагийн дээр Ши Жинпиний эрх мэдэл тэлснээр ойрын жилүүдэд дэлхий дахины хүчний хувиарлалтыг өөрчилж, дэлхийд геополитикийн явцыг тодорхойлно гэж шинжээчид онцолж байгаа юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU Whats-app дээр. Тоо (+2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
2022-10-18
Ковид:
Хятад Ковидыг улс төртэй холбож байгаа юм бна.Дүрвэгсэд аьахгүй.Дайнтай хутгалдахгүй гэж санаатай ковид гсн бодлогоор халхавч хийж бгаа юм бнаа
2022-10-17