Зеленский эрчим хүчээ хэмнэхийг иргэддээ уриалав

Украины цахилгаан эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангахын тулд зарим хот, нутаг дэвсгэрүүдэд цахилгаан эрчим хүчийг хязгаарлах шаардлагатай болсон гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандан үдшийн цагаар буюу 17:00 -23:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлахыг уриалсан байна. Энэ нь Оросын цохилттой холбоотой бөгөөд Оросын арми Украины эрчим хүчний объектуудад цохилт өгсний улмаас цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт тасалджээ.
Зеленскийн мэдэгдсэнээр 10 дугаар сарын 15-нд улс даяар цахилгаан эрчим хүчийг 10 хувь хязгаарласан байна. Оросын арми 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн цар хүрээтэй цохилт өгсний улмаас Украины эрчим хүчний нийт объектуудын гуравны нэг нь гэмтжээ. Улмаар 10 дугаар сарын 14-ний өдөр эрчим хүчний хангамжийг сэргээсэн ч аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд цахилгаанаа хэмнэх шаардлагатай байгаа аж. ОХУ ийнхүү Украины цахилгаан эрчим хүчний объектуудад цохилт өгснөө "Крымийн гүүрэн дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны хариу" хэмээн тайлбарлаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ