НАТО-ын цэргүүд 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өргөн цар хүрээтэй цөмийн сургуулилалт эхлүүлэхээр болжээ. Энэ талаар НАТО-ын удирдлагууд мэдээлсэн бөгөөд энэ сургуулилалт Оросын хилээс 1000 км зайд болох аж.
Steadfast Noon нэртэй энэ сургуулилалт хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилж, энэ сарын 30-ны өдөр дуусах юм байна. Цөмийн сургуулилалтад НАТО-ын гишүүн 14 орон, 60 цэргийн онгоц оролцох аж. Энэ нь төлөвлөгөөт сургуулилалт бөгөөд ОХУ-ын эсрэг чиглэгдээгүй гэж НАТО-ын төлөөлөгчид цохон тэмдэглэжээ.
Мөн энэ сургуулилалтыг жил бүр явагддаг гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн яам ч онцлоод одоогоор НАТО Москвад болгоомжлол төрүүлэхүйц үйлдэл хийгээгүй гэж цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн