
Өчигдөр Бельгийн Брюссель хотод болсон Европын холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит бус дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлөсөн. Энэхүү чуулганы хамгийн гол хэлэлцэх асуудал Ираны нефтийг импортлох эсэх тухай байлаа.
Чуулга уулзалтаар Европын гадаад хэргийн сайд нар санал хураалт явуулсны эцэст Иранаас ирэх долдугаар сараас эхлэн нефть импортлохгүй байхаар шийджээ. Ираны нефтийн 20 хувийг Европын орнууд импортлодог ажээ.
Ингэснээр Иран улсын нефтийн импорт Хятад руу гаргадаг 20 хувиас бусад нь үндсэндээ зогсох ажээ. АНУ тэргүүтэй орнуудын тавьсан хориг арга хэмжээг ийнхүү европын үлдсэн улсууд дэмжсэн ба үүний өмнө Өмнөд Солонгос, Япон улсууд Иранаас авах нефтээ зогсоохоо зарлаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ