"Алтан бөмбөг"-ийн эзнээр Карим Бензема тодорлоо

Мадридын "Реал", Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг" шагналын эзэн болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Карим Бензема 2021-2022 оны улиралд 46 тоглолтод 44 гоол оруулж, "Реал" багийнхаа хамтаар Аваргуудын лиг болон Испанийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулжээ. Тэрбээр энэхүү хүндтэй шагналыг Зинедин Зиданаас хойш хүртсэн анхны франц хүн болж байгаа юм. 1998 онд "Алтан бөмбөг"-ийн эзэн болж байсан Зинедин Зидан энэ удаагийн шагнал гардуулах ёслолд байлцан, нутаг нэгтэн Карим Бенземад шагналыг нь гардуулж өгсөн байна.
2021-2022 оны "Алтан бөмбөг"-ийн эзнийг дэлхийн олон орны спортын 100 сэтгүүлчээс авсан санал асуулгаар тодруулжээ. Сүүлийн 13 жилийн 12-т нь энэ хүндтэй шагналыг Лионель Месси, Португалийн Криштиану Роналду нар л ээлжлэн хүртэж байв. Аргентиний хөлбөмбөгчин Месси долоон удаа "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон бол Криштиану Роналду таван удаа энэ шагналыг хүртжээ. Энэ хугацаанд 2008 онд л өөр нэг хүн шагналыг хүртсэн нь Хорватын хөлбөмбөгчин Лука Мордич байв. Энд дуулгахад, "Алтан бөмбөг" шагналыг 1956 оноос эхлэн гардуулж байгаа бөгөөд 2020 онд коронавирусийн цар тахлын улмаас энэ шагналыг олгоогүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ