Оросын олзонд байсан 108 украин эмэгтэй эх орондоо буцлаа

Орос, Украины хооронд олзны хүмүүсийг солилцох ээлжит солилцоо 10 дугаар сарын 17-ны өдөр болжээ. Энэ удаагийн солилцоогоор Украины 108 эмэгтэй эх орондоо буцсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Олзноос суллагдсан бүсгүйчүүдийн дунд энэ оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхлэхээс өмнө "Бүгд Найрамдах Улс" хэмээн нэрлэгдэх нутаг дэвсгэрүүдэд олзонд орсон эмэгтэйчүүд байсан гэнэ. Тэдний хамгийн ахмад нь 62 настай, залуу нь 21 настай байгаа талаар ВВС мэдээлжээ.
"Өнөөдөр олзны хүмүүсийг солилцох ээлжит солилцоогоо хийж чадлаа. Үнэхээр онцгой, үнэхээр сэтгэл хөдлөм мөч байлаа. Бид 108 эмэгтэйг олзноос сулласан" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгджээ.
Ермакийн өгүүлснээр, олзноос суллагдсан эмэгтэйчүүд өнчин хүүхдүүдэд зориулан тусламжийн бараа зөөсөн, тагнуул хийсэн, алан хядах ажиллагаа үйлдэхийг завдсан гэсэн хилс хэргээр 2019 оноос хойш олзонд байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ