Камиказе дроны довтолгоонд өртсөн Киев хотод дахин агаарын түгшүүр зарлажээ

img

Оросын довтолгоонд өмнө нь удаа дараа өртөж байсан, Украины нийслэл Киев хотод дахин агаарын түгшүүр зарлажээ. Энэ талаар Киев хотын захиргааны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Анхаараарай! Киев хотод агаарын түгшүүр зарлалаа! Хүн бүр иргэний хамгаалалтын нуувчинд нэн даруй орохыг хүсэж байна!" хэмээн Киев хотын захиргааны Телеграм сувагт бичжээ. 

 

Өчигдөр буюу 10 дугаар сарын 17-ны даваа гарагийн өглөө Украины нийслэл камиказе дроны довтолгоонд өртсөн талаар Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдэж байлаа. Цохилтын улмаас хэд хэдэн барилга гэмтэж, нэг барилга хэсэгчилэн нурсны улмаас нуранганд даруулсан дөрвөн хүн амиа алдсаны дотор жирэмсэн эмэгтэй, нөхрийн хамт байжээ. Түүнчлэн олон хүн гэмтэж бэртсэн бөгөөд одоо эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

Кличко дроны цохилтын дараа нэг дроны хэлтэрхийний гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтлэж байлаа. Энэ хэлтэрхий дээр "Герань-2" хэмээх бичиг байх бөгөөд Оросын арми Ираны Шахед-136 камиказе дроныг ийнхүү тэмдэглэдэг аж. 

 

Даваа гарагийн өглөө цохилтод өртсөн өөр нэг хот нь Одесс байлаа. Нэг удаад л ашиглагддаг камиказе дроны цохилтын улмаас дэд бүтцэд хохирол учирсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Түүнчлэн мөн өдөр Сумск болон Днепропетровск мужуудад Оросын арми цохилт өгсөн байна.

 

Оросын арми өмнө нь Украины хотууд руу халдахдаа камиказе дроныг нэг бус удаа ашиглаж байлаа. Тухайлбал өнгөрсөн сард Одесс хот болон Одесс мужид ийм дроноор цохилт өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан юм. Мөн энэ сарын 15-ны өдөр Запорож мужид камиказе дроноор дөрвөн удаа цохилт өгсөн байна. Нэг удаад ашиглах зориулалттай камиказе дроныг ОХУ Иранаас авч байгаа гэж барууны орнууд баталж байгаа ч Иран, Орос үүнийг үгүйсгэсээр байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19
Мөнхжаргал:
Даварсан гарууд дахиад л
2022-10-18
Чадахгүй л дээ
2022-10-18
Москва д цохилт өг .тэд болдог украйнууд яагаад болохгүй гэж
2022-10-18
Чадахгүй л дээ
Mongol news:
Аав руугаа “OKOSU Whats-app дээр. Тоо (+2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
2022-10-18