Америкийн эрдэмтэд үхлийн аюул өндөр коронавирусийн штамм гарган авчээ

АНУ-ын Бостоны их сургуулийн судлаачид COVID-19-ийн омикрон штаммын уургийг коронавирусийн анхдагч хувилбартай нэгтгэж, илүү аюултай хувилбарыг лабораторийн нөхцөлд гарган авсан талаар Бостон Хералд сонин мэдээлсэн байна.
Лабораторид гарган авсан шинэ хувилбарыг хулгана дээр туршихад энэ вирусийн хувилбарын халдвар авсны дараах нас баралтын төвшин 80 хувь байсан гэж Бостон Хералд сонин мэдээлжээ. Хэвлэлүүдээр энэ штамм гарган авсныг шүүмжилсний дараа эрдэмтэд анхдагч штаммыг илүү аюултай болгоогүй хэмээн мэдэгдсэн байна.
Лабораторийн нөхцөлд гарган авсан хувилбар нь вирусийг илүү аюултай болгоогүй, харин энэ судалгаа нь омикрон штамм өвчлөл үүсгэх чадварын талаарх чухал мэдээлэл өгч байгаа хэмээн эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ