Францад төмөр замчдын ажил хаялтын улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатаж болзошгүй байна

Францын Төмөр замын үндэсний нийгэмлэгийн ажилтнууд 10 дугаар сарын 18-ны өдөр ажил хаялт зарлахаар төлөвлөсөн байна. Энэ ажил хаялтын улмаас Францад гал тэрэгний хөдөлгөөний хуваарь ихээхэн зөрчигдөж болзошгүй гэж Тээврийн яамнаас анхааруулжээ.
Тодруулбал, мягмар гарагт төмөрзамчдын ажил хаялтын улмаас галт тэрэгнүүдийн тал хувь нь л хөдөлгөөнд оролцоно гэж Тээврийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.Харин Парисийн бүс нутаг дахь метроны хөдөлгөөнд ажил хаялт нөлөөлөхгүй, гэхдээ автобуснуудын гуравны нэг нь л шугманд гарах тул нийтийн тээврийн хэвийн ажиллагаа алдагдана гэдгийг анхааруулжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Францын Хөдөлмөрийн бүх нийтийн холбооны уриалгаар ажил хаялт зарлаж байгаа бөгөөд энэ холбоо цалин нэмэхийг шаардан ийм алхам хийж байгаа аж. Тээвэрчдийн энэ ажил хаялтад ачааны машины жолооч нар ч нэгдэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ