Өмнөд Солонгос, АНУ хамтран агаарын цэргийн сургуулилалт хийнэ

БНСУ болон АНУ-ын Агаарын цэргийн хүчин хамтран томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар БНСУ-ын холбогдох албанаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын дөрөвний хооронд хамтарсан агаарын цэргийн сургуулилалт болох аж. Энэ сургуулилалтад Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчнээс 140 байлдааны онгоц, тэр дундаа F-35A, F-15, KF-16 гэсэн онгоцууд оролцох юм байна. Харин АНУ-ын талаас 100 орчим байлдааны онгоц илгээхээр төлөвлөж байгаа аж.
Энэ нь Өмнөд Солонгосын болон Америкийн агаарын цэргийн хүчний хоорондын хамтын ажиллагаа, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, урьдаас төлөвлөсөн бэлтгэл сургуулилалт гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хойд Солонгосын зүгээс цөмийн туршилт зэрэг өдөөн хатгалга гарч болзошгүй гэж үзсэний улмаас ийнхүү хамтарсан бэлтгэл хийж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ