Оросын сургуулиудад WhatsApp ашиглахыг хоригложээ

Оросын дунд сургуулийн багш нарыг сургууль дээр WhatsApp зэрэг гадаадын мессенжерүүд болон интернет сервисүүдийг ашиглахыг хоригложээ. Ийм хязгаарлалт тавьснаар нууц мэдээлэл алдагдах эрсдэлийг багасгана гэж Оросын Гэгээрлийн яамнаас авсан эх сурвалжтайгаар Коммерсант сонин мэдээлсэн байна.
WhatsApp зэрэг гадаадын мессенжерийн оронд "VK Мессенджер", сургалтын сервис болох "Сферум" зэрэг дотоодын сүлжээг ашиглахыг зөвлөжээ. Түүнчлэн эцэг эхчүүдийг ч гадаадын мессенжер ашиглахаа хязгаарлахыг уриалсан байна.
Тухайлбал, Нижегород мужид сургуулийн багш нар мэдээллийг хамгаалах зорилгоор "гадаадын интернщет сервер ашиглах боломжийг хязгаарлах"-ыг эцэг эхчүүдэд уриалж байгаа гэнэ. Харин яамны зүгээс эцэг эхчүүдэд хандан тусгайлсан зөвлөмж гаргаагүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ