Завхан аймагт цэрэг тээвэрлэж явсан машин осолдож, гурван хүн гэмтжээ

Сүхбаатар аймагт цэрэг тээвэрлэж явсан машин онхолдсон осол гарсан талаар бид мэдээлсэн. Хэргийг тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14.12 цагт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нэгдүгээр багийн нутагт цэрэг ачиж явсан автомашин онхолджээ. Хилийн цэргийн 0303 дугаар ангийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хэнтий аймгаас татагдсан 17 цэргийг ачиж явсан машин замын хажуу руу онхолдсоноос хоёр хүн гэмтсэн байна. Уг ослыг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мөн өдөр Завхан аймагт цэрэг тээвэрлэж явсан машин осолдсон байна. Энэ оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19.40 цагт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн нутагт цэрэг тээвэрлэж явсан машин онхолджээ. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн Норд Бенз машинаар 39 цэрэг тээвэрлэж явсан бөгөөд ослын улмаас гурван цэрэг гэмтсэн байна. Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ