ДЭМБ: 2030 он хүртэл хагас тэрбум хүн хөдөлгөөний дутагдлаас болж өвчилнө

img

Хөдөлгөөний дутагдал олон төрлийн өвчнийг бий болгодог бол дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдарснаар олон өвчнөөс сэргийлж, эрүүл саруул амьдрах боломжтой гэдгийг эмч нар анхааруулдаг. Гэсэн ч суурин соёлын хэв маягаас үүдэлтэйгээр дэлхийн орнуудад хөдөлгөөний дутагдал санаа зовнихуйц хэмжээнд хүрснийг ДЭМБ онцолжээ. 

 

Тодруулбал, 2020-203 оны хооронд хөдөлгөөний дутагдлын улмаас 500 сая хүн урьдчилан сэргийлж болохуйц, халдварт бус өвчин тусаж болзошгүй гэсэн таамаглалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд онцолсон байна. Улмаар хөдөлгөөний дутагдлын улмаас үүсэх энэ өвчнийг эмчлэх  зардал 300 тэрбум долларыг давна гэж ДЭМБ анхааруулжээ. 

 

"Халдварт бус өвчний шинэ тохиолдлуудын бараг тал хувь нь (47 хувь) даралт ихсэх өвчин, харин 43 хувь нь депрессээс үүдэлдтэй байна. Нийт тохиолдлын дөрөвний гурав нь бага эсвэл дундаас бага орлоготой орнуудад бүртгэгдэнэ. Харин өндөр орлоготой орнууд эрүүл мэндийн салбарын зардлынхаа 70 хувийг хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчнийг эмчлэхэд зарцуулах шаардлагатай болж болзошгүй" хэмээн ДЭМБ-ын тайланд өгүүлжээ.

 

Түүнчлэн энэ тайланд, коронавирусийн цар тахал болон дасгал хөдөлгөөн хийдэг болон хийдэггүй хүмүүсийн биеийн байдлыг харьцуулан судалсан судалгаа амьдралын идэвхтэй хэв маяг нэн чухал болохыг баталсан хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nyambaatart:
ene vnen shvv odoo ch ene toond hyrsen bgaa.bvgs com.gsm.tv dontoltoos yydeltei setgetsiin uvchtei 60% ni gesen sudalgaa garaa biz dee.alaan dain hychin deerem hulgai luivar geed diildehee bailaa daa
2022-10-19