Улаанбаатар кино наадам: Өнөөдөр монгол киноны өдөр

Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотноо болж байна.
Энэ жилийн наадмын онцлох орноор БНСУ сонгогдсон бөгөөд Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээсэн Монгол, БНСУ, Франц, Португал, Бельги, Турк, Швед, Испани, Исланд, Польш, Румын, Швейцар, Герман, Их Британи, Дани, Нидерланд, Чех зэрэг улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний нэг киног үзэгчдэд толилуулах юм.
Өнөөдөр /2022.10.19/ "The Coach", "Этгээд" гэх монголын уран сайхны кинонууд гарна. Эдгээр кинонуудын талаар товч мэдээллийг хүргэе.
1.ДАСГАЛЖУУЛАГЧ (17:30 цагаас)
Найруулагч: Э.Ган-Очир
Үргэлжлэх хугацаа: 81 минут
Товч агуулга: Оргил хүү хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч сагсан бөмбөгөнд их сонирхолтой. Гэвч нэгэн өдөр тэрээр санаандгүй байдлаар сургуулийн сагсан бөмбөгийн багт дасгалжуулагч хийхээр болно.
2.ЭТГЭЭД (20:50 цагаас)
Найруулагч: Б.Баатар
Хүртсэн шагнал: 2022 оны Олденбургийн ОУКН-ын “Хамгийн өвөрмөц, зоримог кино” шагнал, 2022 оны зураглаачдын "Алмаз" наадмын "Шилдгийн шилдэг кино" шагнал
Үргэлжлэх хугацаа: 80 минут
Товч агуулга: Эрхэмээ, Сэлэнгэ хоёр хотоос зайдуу, ой модон дундах хуучны байшинд нүүн ирснээр үйл явдал өрнөж эхэлнэ. Уран бүтээлч эхнэртээ орон зай өгч, амар тайванг эрэлхийлж ирсэн Эрхэмээгийн байр байдал нь тэдний шинэхэн хөршид хачирхалтай санагдана. Тэндхийн хэт нам гүм байдал, нүүж ирснээс хойш ээрэх болсон муу ёрын зүүд Сэлэнгийн ааш авирт нөлөөлж, байдал улам хурцадна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ