Зүрх нь зогсоод нэг цаг өнгөрсний дараа өвчтнийг дахин сэргээжээ

img

Хятадын нэгэн иргэний зүрх нь зогсоод нэг цаг өнгөрсөн ч түүний амь насыг эмч нар аварч чаджээ. Энэ үйл явдал Гуанши-Жуанд есдүгээр сард болсон гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 61 настай эр гэртээ ухаангүй байхад нь эхнэр нь гаднаас орж ирэн, улмаар түргэн тусламж дуудсан байна. Эмч нар түүний зүрх нь зогссон гэж оношлон, эмнэлэгт хүргэх замдаа зүрх уушгины сэхээн амьдруулах аппарат залгасан байна. 

 

Эмч нарын өгүүлснээр, зүрхний шигдээсээс үүдэн нас барахаас сэргийлэх "алтан үе" ердөө зургаан минутаас хэтэрдэггүй гэнэ. Харин хагас цагийн дотор өвчтөнийг сэргээх гэж оролдоод бүтэлгүйтвэл сэхээн амьдруулах үйл явцыг нэг мөр зогсоодог байна. 

 

Гэвч хятад эрд тусламж үзүүлэхийн тулд эмч нар нэг цагийн туршид тусламж үзүүлсэн бөгөөд улмаар өвчтөний зүрх цохилж эхэлжээ. Ингээд түүнийг эмнэлэгт уушгины хиймэл амьсгалын аппаратад залгасан гэнэ. Тэрбээр комд орсон, өөрөө амьсгалж чадахгүй байсан ч сэхээн амьдруулах тасагт хоёр долоо хоног эмчлүүлсний эцэст биеийн байдал дээрдсэн аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ