Владимир Путиний найзын хүү Норвегид баривчлагджээ

Норвегид Шпицберген дээгүүр хууль бусаар дрон хөөргөсөн хэргээр Оросын Төмөр замын дарга асан Якуниний хүү Андрей Якунин баривчлагдсан талаар DW агентлаг мэдээлжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний итгэмжит этгээдүүдийн нэг гэгддэг Владимир Якуниний хүү Андрей Якунин 10 дугаар сарын 17-ны өдөр Норвегийн хойд хэсэгт саатуулагдсан гэж Норвегийн цагдаагийн газар 10 дугаар сарын 19-ний өдөр мэдээлжээ. Орос, Британийн иргэншилтэй Андрей Якунин Шпицберген дээгүүр хууль бусаар дрон нисгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр урьдчилан саатуулах газарт байгаа бөгөөд дрон, бусад цахилгаан төхөөрөмжийг нь хураасан гэж цагдаагийнхан мэдээлжээ.
Энэ нь сүүлийн өдрүүдэд оросууд Норвеги улсад хууль бусаар дрон ашигласан, зураг авсан хэргээр саатуулагдсан долоо дахь тохиолдол юм. Норвегийн хэвлэлүүдийн мэдээлснээр, оросууд эрчим хүчний дэд бүтцийн объектуудын орчимд дрон нисгэх тохиолдол удаа дараа гарсан бөгөөд үүнийг Оросын хийг Европ хориглосон нөхцөлд ЕХ руу хий нийлүүлэх гол улс болсон Норвегийн эрчим хүчний салбарыг танадаж байгаа хэрэг байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ