ОХУ-д зэвсэг нийлүүлсэн Ираны эсрэг АНУ хориг тавихад бэлэн

img

ОХУ-д "аюултай зэвсэглэл" нийлүүлэхийг таслан зогсоохын тулд Ираны эсрэг хориг арга хэмжээг холбоотнудынхаа хамт авч хэрэгжүүлэхэд бэлэн гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. 

 

"Орост аюултай зэвсэглэл дамжуулахаас сэргийлэх үүднээс холбоотон болон түншүүдтэйгээ хамтран ажиллана. Энэ нийлүүлэлтэд холбоотой хүмүүсийн эсрэг хориг болон бусад арга хэмжээ авах тал дээр бид тууштай байна" хэмээн Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, ОХУ, Иран хэлэлцээ хийж, улмаар Ираны камиказе дроныг Орост нийлүүлж, энэ дроныг Оросын арми Украинтай хийж буй дайнд ашиглаж байгаа талаарх мээдэлэл гарсаар байгаа юм. Харин Орос, Иран улс аль аль нь үүнийг үгүйсгэсээр байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
uursduu bolokhoor ukraind tsutgaj baigaa biz dee.
2022-10-21
Хн:
Тавьж дуусдаггүйээ...
2022-10-20