Унтахад тусалдаг үйлчилгээ Хятадад өргөн дэлгэрч байна

img

Дэлхий даяар амьдарч буй хүмүүсийн 35-40 хувь нь нойргүйдэх эмгэгт өртдөг гэсэн судалгаа бий. Нойргүйдэл голчлон стресс нөлөөлөх бөгөөд стрессийг даван туулах, нойргүйдлийн бусад шалтгааныг арилгах, бат бөх унтахад туслах эм, бэлдмэл байнга шинэчлэгдэн гарсаар байна. Үүний зэрэгцээ унтахад тусалдаг үйлчилгээ ч гарчээ. Ийм үйлчилгээ нэвтэрсэн улс нь урд хөрш БНХАУ бөгөөд энэ улсад унтахад тусладаг үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа талаар  ЭКД мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, унтахад туслах үйлчилгээг Taobao цахим дэлгүүрийн хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг байна. Дуу хоолойн мэдээллээр дамжуулан энэ үйлчилгээг үзүүлэх бөгөөд үйлчилгээ үзүүлэгч газруудын нэр хүнээс хамаарч 15 минутийн үйлчилгээ 5-15 юань байдаг гэнэ. Үйлчлүүлэгчийн сонголтоор унтахад туслах үйлчилгээ эрхлэгчид үлгэр уншиж, зарим нь аль нэг сэдвээр монолог уншдаг гэнэ.

 

Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдээс ихээхэн алдаршсан зарим газрууд сард нэг үйлчлүүлэгчээс гэхэд л 33,4 мянган юань буюу 4,6 мянган доллар олж байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадад "нойрны эдийн засаг" гэх шинэ үзэгдэл бий болсон бөгөөд 2030 он гэхэд энэ шинэ салбараас олох орлого нэг их наяд юань буюу 140 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Хятадад гаргасан судалгаагаар, энэ улсын 300 сая орчим хүн нойргүйдэлд өртсөн байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тараг нойр хүргэдэг
2022-10-21