Беларусьт бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болжээ

img

Беларусийн Сайд нарын зөвлөл үнийн зохицуулалтын шинэ системийн тухай тогтоол баталжээ. Энэ тогтоолын дагуу дотоодын төдийгүй импортын бараа зэрэг хэрэглээний сагсны бүхий л бараа бүтээгдэхүүн үнийн зохицуулалтад хамрагдах аж. 

 

Белта агентлагийн мэдээлснээр, энэ тогтоол батлагдсанаар үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнийг өсгөхөөр бол төрийн байгууллага, бүс нутгийн гүйцэтгэх хороо, Минскийн гүйцэтгэх хороотой зөвшилцөх шаардлагатай болж байгаа юм байна. Харин импортлогчид болон худалдаа эрхэлэгчдэд дундын зуучлагчдын тооноос үл хамааран үнэ нэмэх хамгийн дээд хувийг тогтоожээ. Түүнчлэн бартер хэлэлцээг ч төрийн байгууллагуудтай зөвшилцөх шаардлагатай болсон гэнэ. 

 

Үүнээс өмнө, 10 дугаар сарын зургааны өдөр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Засгийн газрын эдийн засгийн хороотой зөвлөлдөх уулзалт хийх үеэрээ улс орон дахь бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхийг хориглож, худалдааны цэгүүд хаалгаа барьсан нөхцөлд хатуу хариуцлага тооцно гэж албан тушаалтнуудад анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

G:
Socialism ruugaa uharch orood udahgui Hoid Solongos bolohiin bna
2022-10-20
Онцгой нөхцөл байдал үүсвэл төрбөс зохицуулах ёстой мэдээж
2022-10-20